Search for a command to run...
: Хүний эрхийн түгээмэл тунхаглал21-ын 7 дугаар зүйлд “Хүнбүр хуулийн өмнө адил тэгш бөгөөд ямар ч алагчлалгүйгээр хуулиар адилханхамгаалуулах эрхтэй", 10 дугаар зүйлд "хараат бус, тал хардаггүй шүүхээршүүлгэх эрхтэй" гэж зааснаас үзвэл, шударга шүүхээр шүүлгэх үндсэн эрхийнагуулга нь иргэдээ ялгаварлан гадуурхдаггүй, алагчилдаггүй, тал засдаггүйшүүхээр эрхээ хамгаалуулах тухай ойлголт юм.Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн эхсурвалж нь олон улсын эрх зүйн хэм хэмжээ болон Монгол Улсын Үндсэн хууль22,түүнд нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомж байхаар тогтоосон. Иргэнийболон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт23-ын 14 дүгээр зүйлийн 1-д“Шүүх ба тусгай шүүхийн өмнө бүх хүн тэгш эрхтэй. Хүн бүр өөрт тулгасанэрүүгийн хэргийг хянан хэлэлцүүлэх буюу иргэний нэхэмжлэлийн хүрээнд эрх,үүргээ тодорхойлохдоо хуулийн дагуу байгуулагдсан эрх бүхий, хараат бус, талүл харах шүүхээр нээлттэй, шударгаар шүүлгэх эрхтэй”, Монгол Улсын Үндсэнхуулийн далдугаар зүйлд “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагынбусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвалзохино24” хэмээн баталгаажуулжээ. Монгол Улсад Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсанаас хойш20 жил болжээ. Тус шүүхийн шийдвэрийн биелэлт сүүлийн 10 жилийн дунджаар55,7 хувь байгаа нь хангалтгүй, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхолхангагдахгүй байна. Иймд захиргааны хэргийн шүүхийн шийдвэр биелэгдэхгүйбайгаа шалтгаан нөхцөл болон шүүхийн шийдвэр биелүүлэхгүй байгаа этгээдэдхууль зүйн хариуцлага хүлээлгэх замаар албадан гүйцэтгэх ажиллагааны эрх зүйнзохицуулалтыг судлан дүн шинжилгээ хийж, тулгамдсан асуудлыг хөндөн,цаашид шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх талаар саналгаргахыг зорилоо.