Search for a command to run...
Nowadays, the knowledge economy has become the trend of global development. In this context, innovation activities to transform knowledge into effective use have intensified significantly, and strengthening the innovation capacity of any economic entity has become crucial for increasing competitiveness. In particular, for organizations and enterprises, it is necessary to activate innovation activities, optimize their management and organization, and increase results and benefits. This work discusses the content of innovation activities of enterprises and organizations, the content of some key concepts related to it, and the scope, types, and classifications of innovation activities at the organizational level. Байгууллагын инновацын үйл ажиллагаа, түүний мөн чанар, агуулгын тодорхойлолт Хураангуй: Орчин үед мэдлэгийн эдийн засаг дэлхий дахины хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох боллоо. Энэ нөхцөлд мэдлэгийг үр ашигтай хэрэглээ болгон хувиргах инновацын үйл ажиллагаа ихээхэн эрчимжиж, эдийн засгийн аливаа субъектийн хувьд инновацын чадавхийг бэхжүүлэх нь өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд шийдвэрлэх ач холбогдолтой болж байна. Ялангуяа байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хувьд инновацын үйл ажиллагааг идэвхжүүлэн, түүний удирдлага, зохион байгуулалтыг оновчтой болгож, үр дүн, үр өгөөжийг нэмэгдүүлэх явдал өнөөгийн цаг үеийн шаардлага болоод байна. Уг бүтээлд аж ахуйн нэгж, байгууллагын инновацын үйл ажиллагаа, түүнтэй холбоотой зарим гол ойлголтуудын агуулга, байгууллагын түвшин дэх инновацын үйл ажиллагааны хамрах хүрээ, төрөл хэлбэр, ангиллын асуудлыг хөндөн авч үзлээ. Түлхүүр үг: Байгууллагын инновацын үйл ажиллагаа, үе шат, ангилал, төрөл, хэлбэр